Saturday, April 7, 2012

Шашин болон улстөрийн талаар хэдэн үг дурдсу.


Жоохон замбараагүй санагдаж магад гэдгийг нэн түрүүнд хэлэе. Энэ 2 сэдэв маш олон хүнийг хагаралдуулдгийг харгалзуулан бид эвтэй байх үүднээс өөрийн амьдралын туршлагаас мэдэж олсноо бас боддогоо хуваалцья.



Эхлээд шашны талаарх бодлоо хэлэе:

Үзмэрч,Мэргэч,Төлөгч нарын хувьд:
Би эдгээр улсуудын авьяасыг огт үгүйсгэдэггүй. Зарим хүмүүс үгүйсгэх нь элбэг. Би тэд нарт хандаад нэг зүйл хэлэе. Аливаад өнгөрсөн,ирээдүй гэж л байгаа. Нэгэнт өнгөрснийг шинж ухааны хувьд ч гэсэн мэдэх боломжийг үгүйсгэдэггүй. Ирээдүйн хувьд маш олон хүчин зүйлс буюу хувьсагчид нөлөөлнө. Тиймээс тэр хардаг хүмүүс өнгөрснийг тань хэллээ гээд ирээдүйг тань яг таг бас хэлж чадна гэдэг эргэлзээтэй. Яагаад гэхлээр яг болох үйлийг танд хэллээ гээд магадгүй түүний дараах таны бодлоос хамаараад тэр үйл явдал өөрчлөгдөж бно. Ирээдүй ийм л динамак эд гэж боддог бас мэдэрдэг. Бөө нь ч бай лам нь ч бай ер нь үзэж чаддаг хэнбугай ч ирээдүйд байж болох тухайн нэг цагийн дүрсийг харсан байх магадлалтай. Даанч тэр хүртэл маш олон зүйлс бас маш олон хүний бодол сэтгэл өөрчлөгдөж бно.
Лал,Христийнхний хувьд тийм чадалтай хүн блаа ч түүнд хандах нь өөрөө нүгэл гэдэг. Тиймдээ ч тэр улсуудад тийм хүмүүс цөөн төрдөг бх. Манайд төрөгсөд нь бүгд лаг гэсэн үг бас биш л дээ. Тэр олны дунд хуурмагууд нь зөндөө байгаа, байсаар ч бх бно.

Манайд олон шашин дэлгэрээд байгаагийн шалтгаан:

Христэд орогсод:

Манай нийгэмд ламайзм их голлох ба зэн буддизм сонирхдог улсууд нь ламаар дамжиж бурхантай холбогдох маягийн үйл заслууд буруу гэдгийг мэдэх бх. Ийм сул дорой буруу болж орж ирсэн шарын урсгал монголд байдгаас үүдэн ойрийн 10 жилд манайд христийн шашин ихэсч байгаа. Тэр шашинд орогсод дунд нарийн судалгаа хийгээгүйн дээр лам нар юм уу бөө нарын муу жишээ нарыг жигшсэндээ эсвэл христийнхний санхүүгийн туслалцааны дүнд уг шашинд орсон нь их ажиглагддаг ба тэд нарыг хараад их өр өвддөг юм. Уг шашинг сайтар судлаад үүнээс бусад нь худлаа гэдэгт бат итгэсэн хүмүүст би юм хэлэхгүй бас тэдний итгэл үнэмшлийг үгүйсгэхгүй.

Бөө мөргөл дэлгэрсэн нь:

Бөө мөргөлийг зарим хүмүүс шашин биш гэдэг. Нээрээ ч тийм юм шиг харагдах нь их. Би бодохдоо аливаа шашин дэлгэрэх нөхцөл нь бүрдсэн газраа л гарч ирж цэцэглэдэг. Жишээ нь лалын оронд ч юм уу христийн орнуудад үзмэрч,мэргэч монголтой нэг хүнд ноогдохоороо цөөн. Жүүд,лал,христийн шашинд нийтлэг шинж их бдаг ба миний ойлгодгоор тэд бол нэг шашны л сонин хувилбарууд. Соц нийгмийн үед бөө нар ингэж олшрох боломж нь байгаагүй.

Уг,онгодын хувьд:

Бөө болох хүн цаанаасаа төрөлхийн буюу өвөг дээдэст нь бөө бсан хүнд л уг байх магадлал бдаг. Миний хувьд хагас сайн өдөр бүрийн Шууд ТВийн 21:30д гардаг нэвтрүүлгийг чадахаараа үздэг. Тэнд оролцогч Энх-Амар гуайг бөө мөргөлийг муугаар үлгэр болж байгаа улсуудаас бөө мөргөлийн нэрийг сайн цэвэрлэж байгаа гэж ойлгодог. Өвөг дээдсийн чинь сүнс чам дээр ирээд бхад чамд 2 л сонголт үлддэг юм. Үхэх эсвэл угаа аваад явах. Энэ бол хамгийн үнэн бөөгийн замнал. Өвөг дээдсүүд үр хүүхдээ бодож л дахин төрөхийг боддог. Муу бөө нар буюу ад тийрэнтүүлчихсэн эсвэл угаа авахдаа алдчихсан бөө нарыг хараад бөө тийм л сайхан эд юм бол монгол сайхан болчихно яасан юм, тэр олон шүтээд байгаа улсууд сайхан амьдрах нь яасан юм гэх нь элбэг. Тийм хүмүүст хэлэхэд бөөг нарийн мэдэхгүй бол битгий өнгөц муу жишээнүүдээр түүнийг үгүйсгэ.

Лалын шашны хувьд:

Энэ шашин манайд казахуудад л түгэхээс бусад хүмүүст түгэх нь юу л бол. Манайхан угаасаа энэ шашныг муугаар л мэдэж ирсэн.

Зиак одоо улстөрийн талаар өчье:

Миний итгэдгээр бас зарим нэг социологичдын мэтгэдэгээр манай улсын сонгуулийн насны хүмүүсийн 30, 30 хувь нь том гэгдэх 2 намд аль ч үед саналаа өгсөн байдаг ба товчдхондоо улаан фэнүүд юм тэд нар. Миний ажигласнаар АН-г ардчилсан хувьсгалтай нь холбож дэмждэг улсууд их бдаг. МАН-г дэмждэг хүмүүс нь комунист гэж өмнөх түүхээрээ хэлэгдэхээс эмээгээд дэмжсэнээ ч олигтой илэрхийлж чаддаггүй улсууд их бдаг. 2 намд хоёуланд нь хүмүүжил буюу орчны нөлөө тэр тусмаа эцэг эхийн улстөрийн үзлээр хүмүүжиж ижил болсон фэнүүд мөн ч их дээ.
АН-г жинхэнэ ардчилагчид нь, ардчилсан нийгмийг авчрагчид, МАН-г 37 он гэх мэт үйл явдлуудаас болж дэмждэг эсвэл үгүйсгэж үзэн яддаг улсууд бол энэ нийгэмд хол явахгүй. Түүх түүхээрээ л үлдэг. Бид тэдгээрийг мэдэх ёстой ба сургамж л авах ёстой болохоос дээрх гарууд шиг авирлаж огт болохгүй юм.

Аливаа нам бол динамик зүйл. Хэдий тухайн нам өөрийн гэсэн барууны ч юм уу зүүний үзэлтэй байлаа гээд тухайн үеийнхээ удирдагч,гишүүдээс л хамаарах учраас над шиг хүн бол нэг намыг дэмжиж хэзээ ч улаан фэнүүд шиг тахиж шүтэхгүй. Ирээдүйд манай улстөрийн намууд тунгалаг болсон үед л юу юм гэхээс. Одоо үед бол нам дэмжих нь нэг бодлын ичмээр зүйл. Тэр намын нэр баастаад байгаа нөхдүүдийгээ өмөөрч юм уу дуугүй сууж чадахгүй.


----Хамаг эцэгт нь хэлэхэд бид шашин,улстөр 2ыг хөлбөмбөгийн баг дэмждэг шигээ хүлээгээд авч чадсан цагт манай нийгэм энэ 2 хараал идсэн зүйлээр нийгмээрээ талцаж өвчлөхгүй болно.

No comments:

Post a Comment