Thursday, April 12, 2012

Миний албан бусаар ашиглах Монгол хэлний дүрэмэн дэх өөрчлөлтүүд

Юуны түрүүнд яагаад миний ашиглах өөрчлөлтүүд гэсэн бэ гэхлээр би энэ дүрэмийн өөрчлөлтөө бусдад тулгахгүй, зүгээр л өөрөөсөө шинэчлэлийг хийж бгаа маань.Энэ нийтлэлийн гарчигнаас одоо цагийн Монгол хэлний дүрэм надад таалагддаггүй өөрөөр хэлбэл алдаа мадагтай гэж санадаг маани илт байгаа бха.


Эхлээд Монгол хэлний талаар болон манайхтай төстэй хэлнүүд дүрэмээ хэрхэн үүсгэсэн тухай цухас дурдая:
Монгол хэл бол эрт цагаасаа л үгс ни бичигдсэн шигээ уншигддаг байхаар дүрэмтэй явж ирсэн. Оросууд гэдэг гайхалуудаас болж бид ишЧ болон зөөлөн,хатуугийн тэмдэгүүдийг цагаан толгойндоо өвлөж авсан. Одоо нэгэнтээ эднийг хаях цаг ни болсон. Манайх шиг хэлнүүд болох нөхцөл их залгадаг хэлнүүд гээгдэх эгшигийн дүрэм гэсэн том дүрэмтэй байдаггүй. Хэдэн тооны л дүрэмийн бус гээгдэх тохиолдолын үгнүүдтэй байдаг. Мэдээж бичигийн хэл ярианы хэлийг бариж явах учиртай. Гэхдээ бичигийн хэл хэт ярианы байдалтайгаа ижил байж болдоггүй. Энэ ни даамжирвал хэл хэмээх амид зүйлд муугаар нөлөөлнө. Хэлгүй бол үндэстэн гэж гэж яваад үхсэнээ хийх вэ.
Бид оросуудаас хүчээр өвлөж авсан бидэнд хэрэггүй тэдгээр үсэгнүүдээс салах болон тэдгээртэй холбоотой дүрэмүүдээ өөрчилөх ину:
ъ ь ишЧ гурваас салах хэрэгтэй байгаа юм. Угаас Монгол бичигээ харсан ч тэр бидэнд ь ъ огт хэрэггүй. Доор хэдэн жишээ орууллаа. Эндээс миний санаа харагдана буйзаа.

  • Амьдрал ни гэж биших биш амидрал ни гэж бичицгээе.
  • Суръя/үзье гэж бичих биш сурая/үзэе гэж бичицгээе. Энийг хийсэнээр одоо хийгдээд байгаа үүнтэй холбоотой дүрэмийн алдаанууд огт хийгдэхээ болино. Бид бодож санах юмгүй үгнээсээ хамаараад л тохирсон эр/эм эгшиг жийрэглээд л хэрэглэнэ гэсэн үг.
  • Ш/Ч-н дараа хатуу,зөөлөн ах дүү хоёрыг хэрэглэхгүйгээр шууд И хэрэглэнэ. Жишээ ни: өчие. уншия. (Ш/Ч хоёрын дараа И нилээд тохиромжтой санагддаг юм.)
  • ишЧ(ааваас :p) бол угаасаа манай хэлэнд байдаг авиа биш. Шууд хаяхад ямар ч асуудалгүй. 
Гээгдэх эгшигийн дүрэмээс ангижарч хотол олноороо алдаагүй бичиж эхлэх ину:
Гээгдэг эгшигийн дүрэм гэгч лай лачинтай зүйлээс болж ихэнх дүрэмийн алдаа хийгддэг. Бид ийм том дүнсгэр дүрэмтэй байлаа гээд юу ч хожихгүй. Орчин цагийн Монгол хэлний энэ дүрэм бол ярианы хэлэнд хэт тохируулж хийгдсэн дүрэм шүү дээ. 
Оросуудаас өвлөж авсан хари үгсийн цуглуулгуудыг эх хэлэндээ тохируулж шинэ үгс үүсгэх ину:
Манай хэл бол балархай болон урт эгшигтэй, өргөлт ни нэгдүгээр үе дээрээ байдаг өвөрмөц хэл. Бид хари үгийг орчуулгагүйгээр эх хэлэндээ авахдаа хаанаа ямар эгшиг уртаар хэлэгдэж байгааг сонсох хэрэгтэй. Тэгээд тэрэнд зориулж уг үгийг нутагшуулах хэрэгтэй. Жишээ болгож дээрх хэдэн үгсийг орууллаа.

  • текст - тээкст юмуу тэкст гэж хэрэглэх.
  • твиттер - твийтэр
  • компьютер -> компиюүтэр
  • автобус ->  автуус (а о у нэг үгэнд зэрэг орсон монгол үг огт мэдэхгүй юм бна. энэ мэт үгс монгол хэл ярианд тун халтай)
  • вэб сайт -> вээб сааят (оросуудад ямар урт эгшиг гэж байх биш бид сонсоноороо л вээб гэх ни зөв. Сайтын хувид бас ижил. Оросуудын хувид тэр ай ни аая байдаг л юм байгааз. Манай хэл чини балархай эгшигтэй хэл шүү дээ. site гэдэг надад лав сааят л гэж сонсогддог.)
  • ө/ү-г хэрэглэм газар ни хэрэглэмээр байна. Жишээ ни: know-how гэдэг үгийг ноу-хау биш нөү-хау гэмээр байна. 

Адагт ни хагас и гэгч гайхлаас салах ину:
Би энэ нийтлэлдээ өөрийн шинэчилсэн дүрэмийн өөрчлөлтөө тусгаж бичсэн хэдий ч хагас и-г ашиглачихсан байгааг уншигч авхай та анзаарсан буйзаа. Танаас хүлцэл өчие. Би одоо хүртэл монгол гарын байрлалаар шууд бичдэггүй. Гуравдагч этгээд (бууз0.96/ krilleer.blogspot.com) ашиглан кирилдэж байна. Бууз ашиглахад эгшигийн дараа И бичихэд автоматаар хагас и болчихдог болохоор энэ нийтлэлд баахан хагас и байгаа юм аа. Та хагас и байхгүй гэж санаад ойлгочиход болноо :) Хагас и-гүй бид өнгөрсөн зуунг хүртэл болсоор л ирсэн. Балархай эгшигт зориулж ийм үсэг цагаан толгойндоо оруулах шаардлага бидэнд байхгүй. Балархай эгшиг бол манай хэлний өвөрмөц зүйл.
Миний энэ монгол хэлэнд хийе гээд байгаа өөрчлөлтүүд ямар үр дүн авчрах вэ гэдэгийг доор жагсаая:

  • Дүрэмийн алдаа бага хийгдэх болно.
  • Монгол хэлний дүрэм хялбаршина -> Сурахад урамтай болно. Гадаад хүн манай хэлийг сурахад дөхөмтэй болно. 
  • Бичигийн хэл ни жинхэнэ утгаараа ярианы хэлээ базаж бас тохирсон хэмжээнд дэмжиж явах болно.
  • Уншигч авхай танд өөр ямар давуу тал харагдсаныг би таашгүй.




4 comments:

  1. Стандарт кирилл гарын байрлалаараа бичиж сураачгүй хүнээс дүрмийн стандарт сонсоход сэтгэлд сэвтэй л юм! Миний хувьд их шүүмжлэлтэй байна. Жишээ нь ъ тэмдэг алга болчиход суръя гэдэг үг сурия, үгүй бол сурая болох нь, ядмагхан л харагдаж байна. Угаасаа анх юм мэдэхгүй хүн модернозаци хийгээгүй нь лавтай. Энд хурдан уншигдах, бичихэд галиглагдах (алдаагүй бичих), нийцэж уншигдах зэрэг зүйлсийг тооцож үзсэн л байх. Миний хувьд ядуу ч гэсэн хоёрын хооронд тогтсон дүрмийг өөрчилж цаг алдалгүй, дайрвал шууд монгол бичигрүүгээ дайрвэл зөв гэж бодож байна. Дээр бичсэн зүйл чинь нүдэнд түгдрээд, уншиж ч болохгүй байна. Дасаж болох ч гэсэн хоёрын хооронд бас нэг өөр дэмий юманд дасаж байснаас л дээр байлтай.

    ReplyDelete
  2. Setgegdlee huvaaltssand bayrlalaa. Mongol bichgeeree bichdeg bhad bid ene kiril standartgui bolood l irsen. Bidend hatuugiin bolon zoolnii temdeg shig hereggui zuil bhgui. Kiril gariin bairlalaar bichij chaddag eseh eniig bichihed neeh chuhal bish bha. Elbegdorjiig huzuugui tarvaga gedeg shig l sonsogdoj bna. Arai oor baidlaar shuumj helj surmaar bgam daa bid.

    ReplyDelete
  3. @Khaschuluu Orosuudiin tulgaltaar bid kiril standartiig heregleh bolson. Damdinsuren guai mongol helend taaruulaad orosuudad shalguulahad ted hatuu bolon zoolnii temdeg haana bna, ishCh haana bna gej asuusan gedeg. Chi mongol bichgee l sain bod. Facebook'iig negent angliar heregleed surtsan humuus mongol hel deer tohiruulaad hereglej chadahgui ih zovdog. Ted bol jinhene chinii heleed bga shig neg ymandaa daschihsan garuud. Ymar ch reform huuchnaasaa ylgaagui haragddaggui. Dasan zohitsoh l heregtei. Reform zarim neg huuchinsag uzeltei humuust taalagdahgui bna geed hiigdehgui ongordoggui. Hiigchid ni ch tiim zuilsiig toodoggui. Buruu ymandaa daschihsan bol nasaaraa teriig hereglene gedeg bol teneg l asuudal.

    ReplyDelete
    Replies
    1. Биднийг бичиг үсгээс минь салгасан шуналт Оросыг бид ахаа гэдэг хирнээ бичиг үсэг зааж өгсөн Хятадуудыг бид хужаа гэдэг. Гэхдээ бичиг биш хэл соёлоор нь тухайн соёл иргэншлийг мөхсөн гэж үздэг, тиймдээ ч хүмүүсийг язгуурчлахда дуудлагаар нь ангилдаг. Гэхдээ бичиг соёл хэл соёлд ихэд нөлөөтэй нь мэдээж, ямар ч тэнэг ард түмэн бичиг соёлоо сольж болохгүйг мэддэг, тиймээс бид хүчиндүүлсэн нь тодорхой, энэ бол хамгийн муу шийдвэр байсан.

      Чи өөрөө яагаад энэ латинаар галигладаг буруу зуршлаа янзлаад стандарт кириллээр бичиж сурч болохгүй гэж, чи өөрөө хуучинсаг байгаа юм биш үү? Тийм болохоор л кириллээрээ бичдэггүй хүн шинэ стандарт бичих гэж оролдлоо гэж хэлсэн юм шүү.

      Гэхдээ чиний ингэж байгаа чинь маш зөв, учир нь ийм хүмүүс байхгүй бол бид шинэ зөвшилцөлд бид хүрч чадахгүй шүү дээ. Миний хувьд үр дүнгүй, бүтэшгүй, утгагүй зүйл байсан ч судлах, сонирхох, тэмцэх, туйлшрахыг ерөөсөө буруу гэж боддоггүй. Тэд бол сөрөг хүчин, тэд л бидний явж болохгүй замыг тавьдаг, явж болох замыг дардалдаг.

      Delete