Tuesday, June 26, 2012

Бүх туйлшрагчдын дотроос хамгийн "мундаг" нь хэт улаан фээнүүд.

Энэхүү нийтлэлэрхүү юмхандаа улстөрийн намын хэт улаан фээнүүдийн шинж тэмдэг, тэдгээрийн үүсэл гарал, удамшил болоод нийгэмдэх байр суурийг дурдсан болой.

Тэд хэрхэн үүсдэг вэ?
Ихэнх нь удамших эсвэл үлгэрлэх замаар үүсч бий болдог.  Өөрийнх нь дэмжих буюу хүндэлж явдаг хүмүүсийн үгээр өнөөдрийг хүртэлх улстөрийн боловсролоо зузаатгасан бдаг ба тэр нь энэ насанд нь хангалттай гэж бодож явцгаадаг. Нөгөө өөрийнх нь лаг гэж бодож явдаг хүн нь тухайн салбартаа юмуу хувийн амьдралдаа сайн, үлгэр жишээ болохоор байж болох ч улстөрийн талаарх мэдлэг, болосврол нь тааруухан бх жишээ бол түм бумаараа бна.



Хэт улаан фээнүүдийн шинж тэмдэг:
Энгийнээр хэлбэл тэдэнд хэдхэн л туйл бдаг. Монголын жишээнд хэлбээс МАНыг муулвал АН-ын фээн гэж ойлгох vice versa. За тэгээд нэгэнт л туйлшрагсадаас хойш тэдэнд эмпаати гэх зүйл улстөрийн яриа, үзэл бодолхоноос нь түй ч үнэртэхгүй дээ. Хэт улаан фээнүүд ярьж муулж бга хүмүүсээ нөгөө л улстөрийн боловсрол олдог аргаараа ойлгосон бдаг. Тэднийг таньж болох зарим ярианаас дурдваас:

- Тэр одоо баян юм бжийж яах гэж улстөрчдийг дэмждэг бнаа.
(Хүн төрөлхтөн ер нь мөнгөний л төлөө биесээ дэмждэг болчихсон мэт аашлах.)

-Тэр дуучин, бөх эсвэл сэтгүүлчид ямар юмных нь улстөрийн кариеэр хөөх авьяас бдаг юмбэ?!
(Хүн гэдэг амьтан ер нь нэгээс дээш авьяастай бж болохгүй гэж боддог. Хүн бүрийг өөрсөд шигээ үсрээд л нэг хүрэхтэй үгүй авьяас чадвартай гэж үзэцгээдэг)

-Тэр баян айлын хүү одоо улстөрд орж яах гээд бдаг бнаа!
(Баян айлын л хүү бол олж авсан боловсрол нь бол хог. Муусайн баячууд гэж бодоцгоодог.
Өөрсдийнхөө ямаршуу амьдралтай болоод сэтгэлгээгээрээ ядуу гэдгээ л харуулж буй хэлбэр юм)

-Тэр одоо иймхэн юм мэдэхгүй бхдаа яадаг юм. Тиймээс тэр бол улстөрд тохирохгүй хүн.
(Тэд түүний албан тушаалын юмуу тэр хүний өмнөөс хорвоог харж чаддаг агуу улс. )

-Манай нам бол энэ сонгуулиаар хавтгай ялна дөө зүгээр. Төдөн суудал бол өлхөн авна.
(Олон социологичид аливаа сонгуулийн үр дүнг хэлэхдээ яг таг суудлын тоог хэлдэггүй. Барин тавин барагцаагаар л хэлдэг.)


- Тэд нар эх орондоо сайхан амьдар л даа
(Монгол үнэхээр бүхнийг хийж, эмчилж чаддаг газар л даа. Элэг шилжүүлэх болвол монгол үнэндээ жулдаж бга шүү дээ. Одоо хийж бга гэвч хүмүүсээ сонгохдоо бөөн фийлтэр үүсгэцэн бга. Тэрэнд нь тэнцэхгүй гадаад явж эмчлүүлж бга улс зөндөө бга. Олгой авахуулах, хүүхэд төрүүлэх гэх мэтийг бол манайх чадаж л бхад гадаад явж бга нөхдүүдийг томоохон хагалгаа, эмчилгээ шаардаг өвчтэй хүмүүстэй нэг багт оруулж ярих нь тун зохимжгүй. )


-Манай нам л сонгууль болгонд ялж бвал Монгол улс маань гөөмөн сайхан болчих гээд бдаг.
(Аль ч улстөрийн хүчин төлөвшиж сайн хүмүүс нь төрд гарч бваас бид л хождог байтал тэд нэг туйлт юмыг хэт их хүсдэг. Хууль тогтоомж,төрийн бодлогын залгамж, хариуцлага болоод хяналтын систэм нь сайн тогтчихсон улсуудад бол ямар ч тэнэг, мулгуу,хулгайч хүн төрд бсан ч иргэд нь тоодоггүй. Учир нь тэр тэнэглэвээс хусагдаж, хулгайлваас хариуцлагаа хүлээх бно.
Баабарын хэлдгээр монголдох энэ авилгал, хариуцлагын сул систэм нэгэн үеийн дараа л номондоо орно гэдэгтэй санал нийлдэг. Одоогийн сонгуулиар бол бид хүссэн ч эс хүссэн ч
бидний харааж зүхээд бга олигархи гэж дуудаж бга нөхдүүдийн 20% нь бол гараад л ирнэ.
Аливаа ухамсарт нийгмийн иргэд уйдаад ирэхээрээ улстөрийн хүчнүүдийнхээ байрыг сольж орхидог. Нэг хүчинг 2-3 удаа сонгоод л -За одоо боллоо хө, одоо нөгөөдүүлдээ байраа тавьж өгнө бга хө гэсэн сонголтыг хийдэг нь их гэж социологичид мэтгэдэг.)

PS: Эдгээр жишээнд цаад онилж ярьж бга хүнээ арваа байя аа гэхэд ганц хуруу шигээ мэдчихээд цор цор хийж бга улсуудыг хамруулмааргүй бна. Тийм хүмүүс бол тэгж ярих болсон шалтгаанаа дэлгэдэг.

Аливаа дэмжигчтэй бдаг зүйлсд хэт улаан фээнүүд нийтлэг нэг шинжтэй бдаг. Спорт болон шашны кэйсийг энд оруулж ирсү. Итгэдэг шашнаа дутуу мэдсэн баачкаагийн үйлдэл болоод зан авирыг нь хараад тэр шашин нь тиймхэн л байжээ гэж дүгнэдэг. Хөлбөмбөгт мөн ялгаагүй. Тэрний дэмжиж бга багийг очиж очиж би дэмжээд бхдаа яахав дээ гэх мэтээр.

Нийгэмдэх байр суурь:
Монголын нийгмийн хувьд авч үзвээс тэд бол сонгуулийн насны хүмүүсийн хамгийн багадаа 20%-г бүрдүүлж бдаг. Өөрсдийгөө бол бусдад хурган социологич гэж ойлгуулах гэж яддаг.
Хэт улаан фээнүүд биенээ төрөхөд эсвэл төрцөн нэгнийгээ хөхиүлэн дэмжихэд гар бие оролцдог. Тэгээд харилцан дэмжилцээд бхлаар нөгөө толгойндох "барилга" нь батчаад, зарим нэгнийх нь хувьд хундаам нь бат сууж өгөөд "ирээдүйг" нь зааж өгдөг.
Нийгэмд тэд өөрсдийгөө л сонсдог. Хар маас тэднийг бас сонсоцгоодог. Учир нь тэд хэнийг ч сонсдог. 2 хүн хэрэлдэхэд аль ухаантай нь буруутай гэдгээр юмыг эргэцүүлж бодож, тухайн нөхцөл байдлаас хамаараад аливаад ханддаг хүмүүс бол тэднийг ихэнхдээ тоож харьцдаггүй. Тоож харьцдаг нэгэн нь бол "дуртай" л юм даа.

Миний хүлээлт:
Манайх шиг иргэншээгүй нийгэмд бол сонгуулийн насыг 20+ болгомоор бга юм. Иргэншчихсэн улсууд нь хүртэл 21 нтр гээд зааглачихсан бхад манайх 18аараа л. 20+ болгоод зааглачихвал
20 хүрээгүй хэт улаан "сэргэлэн бацаан" фээнүүд багасах юм даа.
Хэт улаан фээнүүдийг харахад нүд хорсгом биш, ярихад ягаараад байхааргүй өөр нэгэн өнгөнд уусч багасаасай гэж боддог. Нэг биш хоёр навчаа хоюуланг нь улстөрийн боловсролдоо зориулж хэрэглэж сураасай. Мэдээж тэд нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлсээр л бх бно. Огт бхгүй болчихно гэж хэзээ ч бхгүй. Эцэгт хэлэхэд хэт улаан фээнүүд та нар гоё шүү.






No comments:

Post a Comment