Tuesday, June 5, 2012

TwitterMN 2

Монгол жиргээчид Ангарагийн нүдээр ийн буужихуй.
...
хариу жиргээг ДЖ хийгсэд:
- их зөв хариу жиргээ бна.
- т1 хүн юу гэвэл гэг ДЖ хийчихвэл дуугүй болно бх
- хариултаа авчихлаа, бусдад түгээе
- Би бол олон дагагчтай, миний жиргээний хариунууд бусдад бас сонин бна бх
- уул нь юм асуусан юм бна, даанч хариулахаас залхүү хүрээд бна эсвэл хариулах гэж лай учраас ДЖ л хийж орхиё


Би өөрийнхөө зүгээс бас ийм бвал зүгээр гэж бодож явдаг юмнуудаа нээх хэлсэнгүй. Жишээ нь ийм бдал ер нь зохимжгүй юм бгам даа гэдэг ч юм уу. Зүгээр л ажиглалт болон судалгаагаа л түгээж бга маань энэ. Зиак ингээд


Дагах болон дагагдахуй:
Дагаx байдлууд:
- Сонирхол болоод мэргэжил нэгтнийгээ дагах
- Шүтэн биширдэг хүмүүсээ дагах
- Сонирхолтой жиргээтэй хэнбүгайг ч дагах
- Танил буюу найзаа дагах
- Эсрэг хүйстний царайлаг санагддаг хүмүүсийг дагах (үүнд ганц бие бх эсвэл бүүр ач гучтай бх ч огт хамаагүй)
- Өөр шигээ хүмүүсийг дагах
- ...
Дагагдах бдлыг нээх чухалчилсангүй. Хэннэгэн хэннэгнийг дагаж буй нь тэр хүнд дагагдах болох учраас.


Блоклох үйл явц:
- Хамаатан садан юм уу ойр дотны хүнээ блооклох
- Ядаргаатай “спаамддаг” гарыг блооклох
- Дагасан хүмүүс түүний жиргээнүүдийг ДЖ хийж ядаргаатаад бдаг болохоор блооклох
- би бол (аймаар) төлөвшчихсөн хүн, тэр бол төлөвшөөгүй учраас блооклох
- Намайг дагахаа больсон эсвэл нэг буюу түүнээс олон удаа дагаж больсон учраас түүнийг блооклох
- Намайг шүүмжлээд эсвэл доромжлоод бга учраас би надад гоё үг хэлдэг хүмүүсээ л дагана

Жиргээ хийх байдлууд:
- ямар төрлийн жиргээчин бна тийм л жиргээ гарна. Ямар хүмүүс дагасан болон дагуулснаас жиргээний өнгө аяс хамаардаг. 2р сувгаар, алиа хошин,биенээ явуулж даапаалах гэсэн эсвэл би л ухаантай гэсэн аястай  жиргээнүүд нийт жиргээний цөмийг эзэлдэг. Учир нь ийм жиргээнүүд хамгийн ихээр интэрайкшн үүсгэдэг учраас.


Шинэ жиргээчдийн нийтлэг гаргадаг шинж:
- Дээрх дагах байдлуудаар хүмүүс дагаж эхэлцгээдэг.
- Шүтэн биширдэг ч юм уу хүндэлдэг хүн шигээ “лааг” олон дагагчидтай болохын тулд идэвхтэй жиргэх нь зүй ёсны хэрэг гэж бат итгээд мэдрэлгүй жиргэж эхлэж тооп 50д бга хэдтэй юмуу архаг жиргээчидтэй мэтгэлцэх байдлаар интэрайкшнд их ордог.
яг хэн хэнийг дагаад (твийтэр нэрсүүдийг зарлаж бно) мэтгэлцээд бгаг нь хэлж бно.

- Твийтрээр л нэр хүнд амар олж болох юм шиг санагсад бас бий. Энэ их хор нөлөөтэй эд л дээ. Амьдрал дээр “хэн ч биш” байж соошлд орчинд аягүй “лаг” болчихсон (өөрийгөө болоод бусад жиргээчид түүнийг тэгж боддог учраас) хойноо биеэ тоож эхлэх.
- Ориг амьдрал дээрээ их ганцаарддаг ч юм уу тиймэрхүү улсууд архаг чаатчин болох нь бас бий.
- ер нь л твийтэр их нээлттэй сайхан эд юм аа, хэнтэй хамаагүй харьцаж болдог "эрх чөлөө" мэдрүүлдэг эд бна гээд буюу "эрх чөлөө"гөө нэг сайхан эдэлчихэе гэж жиргээчин болох замаа эхлэгсэд бас бий.

Жиргээчдийн нийтлэг гаргадаг шинж:
Товчхондоо ямар ч "үнээр" хамаагүй олон дагагчтай болж “мундаг” нэгэн болох. Дэлгэрүүлбэл их юм бга л даа.

No comments:

Post a Comment