Monday, June 4, 2012

TwitterMN


Монгол жиргээчид Ангарагийн нүдээр ийн буужихуй.

Дэмограaф:
18-28 насныхан хамгийн их бна.
идэвхтэй чаатчин гэвэл 100. (Идэвхтэй гэдэг нь сайн мундаг гэсэн үг огтоос биш.) Олны танил инфоманиакууд гэвэл хэдэн 100гаараа. Олны танилуудыг дагаж хөлөө чирэгсэд бол хэдэн 1000гаараа бна.




Жиргээчдийн төрөл:
Нэг зүйл хэлэхэд бүх жиргээчид зөвхөн эдгээр категороор хязгаарлагдахгүй. Эд нарын комбинац хүмүүс хамаагүй их бга гэдгийг хэлэе.

-Хэрэгтэй зүйлсээ уншигсад:
Ийм хүмүүс ихэвчлэн өөрийн сонирхол болоод мэргэжилтэйгээ холбоотой шинэлэг зүйлсийг авч бхын тулд хэдэн боот болон хүндэлж явдаг хүнээ дагадаг. Эдний дунд идэвхтэй жиргэгсэд ер нь цөөхөн буюу тэд нар идэвхтэй уншигсад. Дагаж буй хүний тоо нь дунджаар 250-300. Стандарт тархалт нь гэвэл 50. Ийм хүмүүс инфоманиак бх нь өдрийн од.

- Дагавал би ч гэсэн дагая:
Иймэрхүү улсууд бол ихэнхдээ л инфоманиакууд. Чаатлах дуртай эсвэл хүмүүсийг ажиглах дуртай нэгэн.

- Хувийн лог хөтлөгсөд:
Хожим харах юмтай байх гэж буюу өдрийн тэмдэглэл маягаар твийтрийг ашиглагсад.

- Шинэ соргог мэдээлэл түгээгсэд:
сонин, сэтгүүл, шинээр гарсан бичлэг тэргүүтэй юу л бна тэр бүгдийг хуваалцагчид.

- Твийтрээр дамжиж олонд танигдаж "лаг" болох гэж оролдогсод бас өөрийгөө тийм "лаг" болчихсон гэж бодогсод:
Эд нар бол соошл орчинд хэт их ач холбогдол өгчихсөн хүмүүс. Твийтрээр "кариэр хөөсөн" хүмүүс. Дагуулж буй хүмүүсээ уйдаахгүйн тулд бнга жиргэх нь туйлын зөв гэж бодогсод нь давамгайлдаг. Жиргээ бүртээ өөрийгөө "ухаантай" гэдгээ харуулах гэж чармайгсад.


Ончүгс юмуу тийм зүйлсээр голдуу жиргэгсэд:
Эд нарыг шинэ жиргээчид эхэндээ маш их дагадаг. Хожим нь яадгийг би таашгүй. Зарим нь мэдээж дагахаа больдог. Блооклодог ч хүмүүс нилээд бга. Эдгээр хүмүүс бол өглөө босоод л ажил нь мэт дагагчиддаа шинэ ончүгс юмуу тийм зүйлсээ түгээх гэж мэрийдэг. Тэдгээрийн цаадах рэфэраансаа хэлдэггүй, хэн гэдэг нөхөр тэр гайхалтай онцүгсийг хэлснийг дурьдддаггүй нь маш их.


- Олны танилууд 1:
Ойрын хэдэн сар магадгүй хэдэн жил ч ном шагайгаагүй одууд, олны танилууд маш их. Тэд нар шинээр инфоманиакууд төрөхөд тун их "хувь нэмэр" оруулдаг. Ялангуяа тэдгээр "кариэр хөөгсдийг". Энэ категоорт багтагсад бол мэдээж тогтмол орлоготой. Олонд нэгэнтээ танигдсан. Одоо соошл байдлаар улам "мундаг" гэдгээ батлах гэж буй улсууд юм.

- Олны танилууд 2:
Зөвхөн мэргэжлээрээ эсвэл ер нь хэрэгтэй шинэ соргог мэдээллээр жиргэгсэд бас фээнүүдддээ өөрийн хувийн лоогоо түгээгсэд.

- Олны танилууд 3:
Мэргэжлийнх нь онцлогоос болж олонд танигдсан хүмүүс. Эд нар бол жүжигчид, сэтгүүлч, нийтлэлч, тв-д ажиллагсдаас авахуулаад ямар нэг иргэний хөдөлгөөний гишүүн, цахим өртөөгөөр овоглогсод, багш, сайд, эмч нараас авахуулаад олон хүмүүс багтах томоохон "айл". Эдний нилээд хэсэг нь олон дагуулагчтай бдаг. Тэдний нилээд хэсэгт нь жиргэж чадахгүй сэдэв гэж бхгүй, жиргэж чаддаг сэдэв гэвээс түй ч бхгүй улсууд бдаг.

Твийтэрт бдаг функцуудыг хүмүүс доорх бдлаар голдуу ашигладаг. Жиргээчдийн төрөл шиг бас эдгээрийн комбинацууд ч бас бий.
ДЖ хийх шалтгаанууд:
- би ч гэсэн энэ үгийг хэлмээр бна.
- дэмжиж бна. Үүнд ДЖ хийж өгнө үү бас орно.
- зүгээр ханан дээрээ байлгамаар бна
- хэрэгтэй мэдээлэл бна
- ...

Фав хийх шалтгаанууд:
- Таалагдлаа
- Дараа уншнаа
- Хүмүүст харуулмаар бна
- Дэмжиж бна, гэхдээ миний амнаас гарах үг биш болохоор ДЖ хийж чадалгүй Фав хийж дэмжих
-  ...


Их үнэлэгддэг жиргээнүүд гэвээс доорх:
- Улстөржсөн юмуу шүүмжилсэн эсвэл дайрсан доромжилсон жиргээнүүд
- Онигоо, хошин аястай аливаа зүйлс
- Блабла мөчүүд
- ...





No comments:

Post a Comment