Saturday, July 7, 2012

Twitter MN 4


Энэ удаад дагагчдын тооны талаар дурдах бно. (Мангар олон дагагчтай болохыг хүсэгсэд урд талын эгнээнд сууж анхааралтай "сонсоно" уу :p )

Твийтэрт ойрын 10 сард бол шинээр элсэгсдийн тоо огцом нэмэгдэж бна. Одоо өмнөх өмнөхийнхөөсөө улам ихсэж бна. Тийм учраас энд бичих тоонууд маань одоохондоо л хүчинтэй. Гэхдээ хожим уншигсад тэр үеийн шинээр элсэгчдийн тоо болон монголын хүн амыг тоог бодолцож ойлгоорой.

Хэрэв нийгэмд танигдаагүй эсвэл хараахан танигдаж амжаагүй хүн нэг л төрлийн чиглэлээр жиргэдэг бол түүний дагагчийн тоо 3000 хүртлээ өсөөд түүний график ханалтын муруй шиг болж эхэлнэ. Олон төрлийн чиглэлээр жиргэдэг бол мэдээж 3К-аас их гараад явчихна. Гэхдээ улстөр гэсэн чиглэл бол стардарт бус юм. Энэ 3000 гэсэн тоо япон жиргээчдийн хувьд бол 100К бх жишээтэй. (хань хамаагүй улстай ингэж харьцуулах нь утгагүй. Гэхдээ манайх бол интэрнэт хэрэглээ нь огцом нэмэгдсээр бга улс.)

Тодорхой хязгаарыг давсны дараа дагагчдын тоо бнга юм уу огцом огцмоор өсөх бно. Энэ нь яг л алдарт тэлэлтийн хурдыг таталцал зогсоож чадахгүйтэй ижил юм. Хэдий тийм ч түүнд хязгаар бий. Яг л маркэтийн ханалт шиг. Энэ таталцлыг давч гарах тоо/хурд нь харилцан адилгүй бдаг. Яг л хүнд юмуу хөнгөн бие өндрөөс газарт унах хугацаа өөр бдаг шигээр.
Зарим хүний хувьд түүний дагасан, дагуулсны тоо, тэдгээрийн харьцаа болон жиргээний тоогоор гарч ирнэ. Жишээ болгож хэлэхэд өөрөө 50 хүн дагачихсан хэрнээ 500 хүн дагуулчихсан баачка 1000 хүн дагасан хэрнээ 1200 хүн дагуулсан гараас илүү их "тэлэлтийн хурд"тай бж бно. Маш харьцангуй тоонууд бдаг л даа :p. Яг л харьцангуйн онол шиг :p

...

No comments:

Post a Comment